I-SERVICE ХХК

Cалбарууд : Үсчин

Бидний тухай

Бид илүү ухаалаг шийдлийг таньд санал болгоно. Манай баг PHP (Laravel, CakePHP, CodeIgniter, WordPress гэх мэт), Ruby on Rails, React Native, React, Vue.js, Java, Node.js зэрэг технологиудаар хөгжүүлэлт хийсэн өргөн туршлагатай. Бид танай бизнесийн онцлогт нийцсэн шаардлагатай хөгжүүлэлтийг хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх болно.

Бүтээгдэхүүн Үйлчилгээ

  • Вэбсайт хөгжүүлэлт
  • Гар утасны аппликейшн хөгжүүлэлт
  • Систем хөгжүүлэлт
  • Мэссиж илгээх үйлчилгээ
  • Сервер түрээсийн үйлчилгээ

Хөгжүүлдэг хэлүүд

JAVA98%
Node ExpressJS98%
PHP (CakePHP,WP, CI, Laravel ...)98%
React, ReactNative98%

Delicious Apple

Detail

An apple is an edible fruit produced by an apple tree. Apple trees are cultivated worldwide and are the most widely grown species in the genus Malus. The tree originated in Central Asia, where its wild ancestor, Malus sieversii, is still found today.

Apples grown from seed tend to be very different from those of the parents, and the resultant fruit frequently lack desired characteristics. Generally then, apple cultivars are propagated by clonal grafting onto rootstocks. Apple trees grown without rootstocks tend to be larger and much slower to fruit after planting.

Бизнесийн дараагийн шат

i- Service

Cалбарууд : Үсчин

Бидний тухай

Үйлчилгээний салбарын бизнесүүдийг нэгтгэж, хэрэглэгч төвтэй ухаалаг системээр зах зээлд шинэ стандарт тогтооно.

Дэвшилтэт технологи

Дэвшилтэт технологи

Бид бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэ үеийн технологийн шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлж, нэвтрүүлнэ.

Давуу тал

Нэгдсэн цогц систем

Борлуулалт, санхүү, хүний нөөц гээд бүх процессыг нэгтгэн удирдана.

Түргэн шуурхай дэмжлэг

Мэргэжлийн баг таныг дэмжинэ.

Хэрэглэгч төвтэй

Ашиглахад хялбар апп, веб шийдэл.

Туршлагатай баг

6-15 жилийн мэргэжлийн туршлагатай чадварлаг хөгжүүлэгчид.

Салбарын онцлогт тохирсон шийдэл

Таны бизнесийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг систем.

Дэвшилтэт технологи

Шуурхай, найдвартай, уян хатан платформ.

Бүтээгдэхүүн Үйлчилгээ

Байгууллага

Байгууллага

/

Борлуулалт

Салбар бүрийн үйл ажиллагаа, орлого, гүйцэтгэлийг нэг дороос өдөр болон сараар шүүж хянах боломжтой.

Касс

Касс

Цаг захиалга

Цаг захиалга

Киоск

Киоск

Ээлж

Ээлж

Гүйлгээ

Гүйлгээ

Байгууллага

/

Бараа & Үйлчилгээ

Тохиргооны “Бараа, үйлчилгээ” хэсэгт байгууллагад санал болгодог бүх бараа, үйлчилгээг бүртгэх боломжтой.

Бүртгэхдээ хувилбартай бол тус бүрийг задлан кодоор ангилж бүртгэнэ, бөөний үнэтэй бол бөөний үнийн мэдээллийг тусад нь оруулах боломжтой. Мөн үндсэн болон нэмэлт зураг оруулж, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой харуулна.

Бараа үйлчилгээ

Апп дээр харуулах эсэх

Бараа, үйлчилгээг хэрэглэгчийн аппликейшнд харагдах эсэхээр нь удирдаж, зөвхөн идэвхтэй саналуудаа нийтлэх боломжтой.

Онцлох бараа, үйлчилгээ

Байгууллагын онцлох бараа, үйлчилгээг тусгайлан тэмдэглэж, хэрэглэгчдэд илүү түрүүнд анзаарагдах байдлаар харуулна.

Нэмэлт тохиргоонууд

Тухайн бараа, үйлчилгээ бүр дээр ангилал, кодчилол, үнэ болон бусад шаардлагатай тохиргоонуудыг уян хатан байдлаар хийх боломжтой.

PDF каталог

Хэрэв танай байгууллагын бараа, үйлчилгээ PDF каталог хэлбэрээр байвал түүнийг системд байршуулж, хэрэглэгчдэд шууд харуулах боломжтой.

Байгууллага

/

Хэрэглэгч

Байгууллага нь өөрийн үйлчлүүлэгчдийг системд бүртгэн, гишүүнчлэлийн хөтөлбөрөөр дамжуулан урамшуулал, хямдрал олгох боломжтой. Хэрэглэгчид ISERVICE аппликейшнээр дамжуулан бүх мэдээллийг бодит цагт хүлээн авна.

Хэрэглэгч
Хэрэглэгч

Байгууллага

/

Ажилтан

Байгууллага нь өөрийн ажилчид болон мэргэжилтнүүдийг системд бүртгэн, цалин бодох дүрмийг (орлогын хувь, тогтмол цалин гэх мэт) уян хатан байдлаар тохируулах боломжтой.

Систем нь тухайн тохиргоонд үндэслэн сарын болон хагас сарын тооцооллыг автоматаар хийж, илүү нарийвчлалтай, үр дүнтэй санхүүгийн хяналтыг бий болгоно.

Орлого, зардалМэргэжилтэнд шилжүүлэх дүнНӨАТ, татвар, шимтгэл

Санхүүгийн хяналт

Ингэснээр борлуулалт, орлого, зардлын мэдээллийг нэг дор хянаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Автомат тооцоолол

Систем нь тухайн тохиргоонд үндэслэн сарын болон хагас сарын тооцооллыг автоматаар хийж, орлого, зардал, мэргэжилтэнд шилжүүлэх дүн, НӨАТ, татвар, шимтгэлийг нэгтгэн тооцоолно.

Цагийн уялдаа

Цаг захиалга болон ээлжийн удирдлагыг уялдуулснаар ажиллах цагийг оновчтой зохион байгуулж, цаг бүрийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой.

Нэмэлт бүртгэлүүд

Бараа нийлүүлэгчийн зээлийн гүйлгээ, хэрэглэгчийн өгсөн тип зэрэг нэмэлт мэдээллүүдийг биллд бүртгэснээр урамшуулал, тооцоонууд автоматаар тусна.

Ажилтан

Хэрэв байгууллага бараа нийлүүлэгчийн барааг мэргэжилтэн, ажилчдад зээлээр олгодог бол тухайн гүйлгээг биллд бүртгэснээр сарын болон хагас сарын тооцоонд автоматаар тусган харуулна.

Түүнчлэн хэрэглэгчээс өгсөн “тип” (дэмжлэг) нь байгууллагын холбогдсон дансанд төвлөрч, мэргэжилтэнд урамшуулал хэлбэрээр олгогдох боломжтой.

Байгууллага

/

Санхүү

Санхүүгийн хэсгээс тайлан, зардал, данс, и-баримт, бартер болон цалингийн мэдээллийг нэг дороос удирдаж, хянах боломжтой.

Тайлан

Тайлан

Зардалын удирдлага

Зардалын удирдлага

Дансны удирдлага

Дансны удирдлага

ИБаримт & Цахим баримт

ИБаримт & Цахим баримт

Бартер

Бартер

Цалин

Цалин

Байгууллага

/

Маркетинг ба хэрэглэгчийн харилцаа

Маркетинг, гишүүнчлэл, эрхийн бичиг, даалгавар, галлерей, зөвлөгөө, мэдэгдэл, мессеж болон мэйл үйлчилгээг нэг дороос удирдаж, хэрэглэгч татах, идэвхжүүлэх, хадгалах маркетингийн нэгдсэн шийдэл юм.

Эрхийн бичиг

Эрхийн бичиг

Даалгавар

Даалгавар

Бартер

Бартер

Байгууллага

/

Бусад боломж

Та байгууллагынхаа танилцуулга вебсайт хийлгэх болон цаг захиалгын системийг манай платформтой интеграцчлахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Мөн бусад системүүдтэй интеграци хийх боломж нээлттэй бөгөөд бид таны бизнесийн өсөлтийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.

Хэрэглэгч

Касс

Орлого, зарлагын бүртгэлийг кассын системээр хянаж, санхүүгийн хяналтыг илүү үр дүнтэй болгоно.

Апп касс
Веб Касс

Байгууллага

/

Тайлан, тооцоо

Өдөр тутмын орлого болон сар бүрийн санхүүгийн тайланг хурдан гаргах боломжтой.

Борлуулалтын тайлан
Захиалгын жагсаалт
Билл тайлан
Нэгтгэлийн тайлан
Тооцооны нэгтгэлийн тайлан

Цалин

Ажилчдын үндсэн болон нэмэлт цалинг уян хатан тохируулж, цалингийн системийг удирдана.

Цалингийн тохиргоо
Цалингийн түүх хэсэг

Байгууллага

/

Эрхийн бичиг

Хямдрал, урамшууллыг хугацаа болон цагийн тохиргоотойгоор хэрэглэгчдэд санал болгоно.

Эрхийн бичиг Апп
Эрхийн бичиг веб
Эрхийн бичиг нэмэх
Эрхийн бичиг ангилал нэмэх

Байгууллага

/

Мэдэгдэл

Шинэ бараа, үйлчилгээ эсвэл эрхийн бичиг нэмэхэд бүртгэлтэй хэрэглэгчдэд автоматаар мэдэгдэл илгээгдэнэ.

Мэдэгдэл
Мэдэгдэл

Байгууллага

/

Стилист сонголт

Салоны цаг захиалах үед хэрэглэгчид өөрийн хүссэн стилистийг сонгох боломжтой.

Байгууллагын профайл

Байгууллагын профайл

Цаг захиалга

Цаг захиалга

Байгууллага

/

Миний орлого

Орлого болон зарлагын мэдээллээ хянах боломжтой.

Миний орлого

Миний орлого

Тип өгөх

Тип өгөх

Удирдлага

Байгууллагын удирдах эрхтэй мэргэжилтнүүдэд зориулсан энэхүү хэсэг нь борлуулалт, хэрэглэгч, гүйцэтгэлийн мэдээллийг нэг дор цэгцтэй харуулж, тайлан шинжилгээ хийх болон хурдан, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.

Удирдлага

/

Удирдлагын дашбоард

Байгууллага болон салбар нэгжүүдийн үйл ажиллагаа, орлого, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг нэг дор төвлөрүүлж, өдөр болон сараар шүүн хянах боломжийг бүрдүүлнэ. Бодит цагийн өгөгдөлд суурилан шийдвэр гаргалтыг дэмжинэ.

Удирдлага

/

Тайлан

Өдөр тутмын орлого болон сар бүрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг нэг дор цэгцтэй харуулж, тайланг хурдан, хялбар гаргах боломжийг бүрдүүлнэ.

Нэгтгэлийн тайлан
Билл тайлан
Борлуулалтын тайлан
Тооцооны нэгтгэлийн тайлан
Захиалгын тайлан
ИБаримтын тайлан
Тип тайлан

Удирдлага

/

Бараа & Үйлчилгээ

Удирдлага байгууллагын хэмжээнд бүртгэлтэй бүх бараа үйлчилгээний мэдээллийг аппликейшнээр дамжуулан нэг дор цэгцтэй удирдах боломжтой.

Бараа нэмэх

Бараа нэмэх

Үйлчилгээ

Үйлчилгээ

Үйлчилгээ засах

Үйлчилгээ засах

Удирдлага

/

Салбар болон байгууллагын үндсэн мэдээлэл

Байгууллагын удирдлага хэрэглэгчдэд харагдах байгууллага болон салбарын танилцуулга, мэдээллийг аппликейшнээс удирдах боломжтой. Мөн гүйлгээний шимтгэлийг тохируулах, тэмдэгт идэвхжүүлэх үйлдлийг нэг дор гүйцэтгэж, явцыг хянах боломжийг олгоно.

Байгууллагын мэдээлэл

Байгууллагын мэдээлэл

Салбарын мэдээлэл

Салбарын мэдээлэл

Шимтгэл тохируулах

Шимтгэл тохируулах

Тэмдэгт идэвхжүүлэх

Тэмдэгт идэвхжүүлэх

Удирдлага

/

Эрхийн бичиг

Удирдлага байгууллагын хэмжээнд бүртгэлтэй бүх эрхийн бичгийн мэдээллийг аппликейшнээр дамжуулан нэг дор цэгцтэй харах боломжтой.

Эрхийн бичиг

Удирдлага

/

Баталгаажуулалтын тэмдэгт

Системд бүртгэлтэй бүх хэрэглэгчдэд бараа, үйлчилгээ болон урамшууллын мэдээллийг шууд хүргэж, харилцааг идэвхжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна дашбоард болон бусад дэвшилтэт функцуудыг ашиглах эрхийг нээж өгнө.

⭐ Итгэлцэл нэмэгдэнэ

Хэрэглэгчдэд баталгаажсан, найдвартай байгууллага гэдгийг илтгэж, сонголт хийхэд итгэл төрүүлнэ.

📈 Харагдах байдал нэмэгдэнэ

Хайлт болон жагсаалтын дээд хэсэгт илүү харагдаж, хэрэглэгчдийн анхаарлыг татах боломжийг нэмэгдүүлнэ.

👥 Илүү олон захиалга авах боломж

Итгэлцэл өндөрссөнөөр хэрэглэгчид сонгох магадлал нэмэгдэж, захиалга болон орлого өсөхөд нөлөөлнө.

🏆 Брэндийн үнэ цэнэ өснө

Баталгаажсан тэмдэгт нь байгууллагын нэр хүнд, мэргэжлийн түвшинг илэрхийлж, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

🔐 Найдвартай үйлчилгээний баталгаа

Хэрэглэгчдэд чанартай, хяналттай үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэдгийг баталгаажуулна.

Мэргэжилтэн

Мэргэжилтэнд зориулсан энэхүү хэсэг нь өөрийн борлуулалт, үйлчлүүлэгч, гүйцэтгэлийн мэдээллийг нэг дор цэгцтэй харуулж, гүйцэтгэлээ хянах, сайжруулах болон илүү үр дүнтэй ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

Мэргэжилтэн

/

Эрхийн бичиг

Мэргэжилтэн та өөрийн үнэнч үйлчлүүлэгчдэд зориулсан эрхийн бичиг үүсгэж, тусгай хөнгөлөлт болон багц үйлчилгээг санал болгох боломжтой.

Эрхийн бичиг

Мэргэжилтэн

/

Зөвлөгөө

Зөвлөгөө нь мэргэжилтэнд өөрийн болон байгууллагын хийдэг үйлчилгээ, ур чадвараа харуулах мэдлэгийн сан үүсгэх боломжийг олгоно. Та өөрийн ур чадварт тулгуурлан хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, сонирхол татахуйц байдлаар танилцуулах боломжтой. Мөн тухайн зөвлөгөөтэй холбоотой үйлчилгээ, бараагаа шууд холбож, хэрэглэгчийг тэр дор нь худалдан авалт хийхэд хялбар болгоно. Баталгаажуулалтын тэмдэгттэй бол “тип” ашиглах нэмэлт боломж нээгдэж, контентоо илүү онцлон харуулах боломжтой болно.

Мэргэжилтэн

/

Миний орлого

“Миний борлуулалт” нь таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд хүрч, худалдан авалт болж буй гүйлгээний мэдээллийг нэг дор харах боломжийг олгоно. Мөн эдгээр борлуулалттай холбоотой хувьсах болон тогтмол зардал, татвар, гүйлгээний шимтгэл зэрэг зардлуудыг бүртгэснээр таны бодит орлого (ашиг)-ыг тооцоолон харуулна.

Мэргэжилтэн

/

Тодорхойлолт

Систем нь таны борлуулалтын гүйлгээг нэгтгэн боловсруулж, баталгаажуулсан мэдээлэл бүхий баримтыг үүсгэн харуулна. Дээрхи баримт нь таны баримттай бодит гүйлгээнд тулгуурлах юм.

Ирц

Ирцийн систем нь ажилтан ажлын байрнаасаа 100 метрийн радиуст орж ирэхэд ирсэн, явсан цагийг бүртгэж, ажилласан болон амарсан өдрүүдийн мэдээллийг хөтөлнө. Мөн ажилчид чөлөөний хүсэлтээ системээр илгээх боломжтой. Түүнчлэн мэргэжилтэн өөрийн аппликейшнээс хэрэглэгчийн цаг захиалга хэсэгт тодорхой цагуудыг идэвхигүй болгож хааж болно. Ингэсэнээр цагийн давхардал үйсэхгүй болно.

Мэргэжилтэн

/

Тип өгөх

Та зөвлөгөө, галлерей болон “Миний захиалга” хэсгүүдээс “тип” авах боломжтой. Харин энэ боломжийг ашиглахын тулд баталгаажуулалтын тэмдэгттэй байх шаардлагатай.

Тип өгөх

Мэргэжилтэн

/

Баталгаажуулалтын тэмдэгт

Системд бүртгэлтэй бүх хэрэглэгчдэд бараа, үйлчилгээ болон урамшууллын мэдээллийг шууд хүргэж, харилцааг идэвхжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна дашбоард болон бусад дэвшилтэт функцуудыг ашиглах эрхийг нээж өгнө.

⭐ Итгэлцэл нэмэгдэнэ

Хэрэглэгчдэд баталгаажсан, найдвартай байгууллага гэдгийг илтгэж, сонголт хийхэд итгэл төрүүлнэ.

📈 Харагдах байдал нэмэгдэнэ

Хайлт болон жагсаалтын дээд хэсэгт илүү харагдаж, хэрэглэгчдийн анхаарлыг татах боломжийг нэмэгдүүлнэ.

👥 Илүү олон захиалга авах боломж

Итгэлцэл өндөрссөнөөр хэрэглэгчид сонгох магадлал нэмэгдэж, захиалга болон орлого өсөхөд нөлөөлнө.

🏆 Брэндийн үнэ цэнэ өснө

Баталгаажсан тэмдэгт нь байгууллагын нэр хүнд, мэргэжлийн түвшинг илэрхийлж, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

🔐 Найдвартай үйлчилгээний баталгаа

Хэрэглэгчдэд чанартай, хяналттай үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэдгийг баталгаажуулна.

Хэрэглэгч

Энэхүү апп нь таны үйлчлүүлдэг байгууллагуудын худалдан авалт, хямдрал, урамшуулал зэрэг мэдээллийг нэг дор цэгцтэйгээр хүргэх зорилготой. Хэрэв таны үйлчлүүлдэг байгууллага манай системд бүртгэлтэй бол тухайн байгууллагатай холбоотой бүх мэдээллийг хялбараар авах боломжтой. Мөн “надад ойр” байгууллагыг хайх зэрэг байршилд суурилсан нэмэлт боломжуудыг ашиглан өөрт хамгийн тохиромжтой үйлчилгээг хурдан олох боломжийг бүрдүүлнэ.

Хэрэглэгч

/

Байгууллага

Байгууллагуудын мэдээллийг жагсаалт болон газрын зураг дээр харах боломжтой бөгөөд ангилал, “надад ойр”, “нээлттэй” зэрэг нөхцлөөр шүүн хайх боломжийг олгоно. Мөн тухайн байгууллагын профайл руу орж, цаг захиалга болон төлбөрийн функц идэвхтэй бол шууд захиалга өгөх, үйлчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй хэсэгт байгууллагын танилцуулга, үйлчилгээ, каталог, байршил, мэргэжилтнүүдийн мэдээлэл, мөн тухайн мэргэжилтнүүдийн өгсөн онцлох зөвлөгөө болон үйл ажиллагаатай холбоотой галлерейг нэг дор харах боломжтой. Эдгээр мэдээллийг цогцоор нь харснаар хэрэглэгч илүү зөв, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. Мөн тухайн байгууллагатай холбоотой хямдрал, урамшууллын мэдээллийг нэг дор цэгцтэй харах боломжийг олгоно.

Хэрэглэгч

/

Хялбар бүртгэх

Урт бүртгэлд цаг үрэх шаардлагагүй. Google, Apple эсвэл Facebook хаягаараа шууд нэвтэрч, хэдхэн секундэд бүртгэлээ үүсгээрэй.

Хялбар бүртгэх

Хэрэглэгч

/

Миний захиалга

Хялбар бүртгэл үүсгэсний дараа утасны дугаараа баталгаажуулснаар та өөрийн үйлчлүүлсэн байгууллагуудын захиалгын түүхийг бүрэн харах боломж нээгдэнэ. Манай систем нь эх дэлхий, ой модоо хамгаалахын тулд цахим баримтыг дэмждэг. Та ч мөн баримтаа цахимаар авч, байгальд ээлтэй сонголт хийгээрэй.

Тухайн байгууллагын санал болгож буй хямдрал, урамшууллын мэдээллийг нэг дор харуулж, хэрэглэгчдэд илүү хэмнэлттэй, ашигтай сонголт хийх боломжийг бид олгохыг зоридог.

📝 Даалгавар

Хэрэглэгчид зориулсан урамшуулалт даалгавруудыг гүйцэтгэснээр оноо, хөнгөлөлт болон нэмэлт урамшуулал авах боломжийг бүрдүүлнэ.

🎟 Эрхийн бичиг

Хэрэглэгчид зориулсан тусгай эрхийн бичиг (voucher)-ийг ашиглан тодорхой үйлчилгээ, бараанд хөнгөлөлт эдлэх боломжийг олгоно.

💳 Гишүүнчлэл

Гишүүнчлэлд хамрагдсанаар тогтмол хөнгөлөлт, урамшуулал болон онцгой үйлчилгээ авах боломж нээгдэнэ.

⭐ Оноо цуглуулах

Хэрэглэгч үйлчилгээ авах, худалдан авалт хийх болон идэвхтэй оролцсоноор оноо цуглуулж, түүнийгээ урамшуулал болон хөнгөлөлтөд ашиглах боломжтой.

Хэрэглэгч

/

Цаг захиалга

Цаг захиалахдаа танд юу хамгийн чухал вэ? Мэргэжилтэн үү, үйлчилгээ юу, эсвэл хамгийн ойрын сул цаг уу? Та аль сонголтыг хийснээс шалтгаалан бид танд хамгийн тохирох цагийг санал болгоно.

Та өөрт тохирох нөхцлөө сонгосны дараа нэхэмжлэл үүсэж, төлбөрийг гүйцэтгэснээр таны цаг захиалга баталгаажна. Цаг захиалгыг илүү хялбар болгох үүднээс та байгууллагын дэлгэрэнгүй, мэргэжилтний дэлгэрэнгүй, үйлчилгээ болон цаг захиалгын үндсэн табаас шууд захиалга хийх боломжтой.

Цаг захиалга (Он сараар)

Цаг захиалга (Он сараар)

Цаг захиалга (Үйлчилгээгээр)

Цаг захиалга (Үйлчилгээгээр)

Цаг захиалга (Мэргэжилтнээр)

Цаг захиалга (Мэргэжилтнээр)